ЭДИЙН ЗАСАГ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.

Барааны үнэ өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.1 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 12.3 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны нэгдүгээр сард өмнөх сараас 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.4 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 2.3 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button