ЭРҮҮЛ МЭНД

Коронавирус туссан хорт хавдартай хүн өчигдөр нас баржээ

“Нэг өрх-нэг шинжилгээ”-ний явц, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 17-нд вирус судлалын лабораториудад нийт 40217 хүнд шинжилгээ хийхэд 49 хүнээс коронавирус илэрлээ.

Ажиглан тусгаарласан, ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээнээс ихэнх нь гарлаа. “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс 10 хүнээс коронавирус илэрлээ. Ийнхүү “Нэг өрх-нэг шинжилгээ”-гээр нийт 37 хүнээс коронавирус илэрлээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан бие нь нэн хүнд байсан иргэн өчигдөр буюу энэ сарын 17-нд нас барлаа. Энэ хүн хоёрдугаар сарын 14-нд онош батлагдаж, маш хүнд ирж хэвтсэн. Хавдартай, хавдрын хордлого, уураг дутагдал, тураал, олон эрхтний дутмагшлын оноштой нас барсан. Корронавирусийн халдвар нь хүндэвтэр  явцтай байсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button