НийгмийнУЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Ажилчдаа вакцинжуулах хувийн хэвшлүүд Засгийн газартай хамтрах боломжтой

Ерөнхий сайд 11:40 цагт Монгол Улсад ирсэн вакцины эхний тунг хийлгэлээ.Тэрбээр БНЭУ-аас ирсэн “AstraZeneca” вакциныг II эмнэлэгт тариулсан юм.

Вакцин хийлгэсний дараа тэрбээр “Шинэ Засгийн газар бүрдэж, ажилдаа ороод 25 хонож байна. Монгол улс улаан бүсээс шар бүсэд шилжлээ. Өнгөрсөн өдрүүдэд бид өвчний тархалтыг хумьж, вакцинжуулалтыг эхлүүллээ. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа хамгаалж чадах цорын ганц зам бол вакцинжуулалт юм. Тиймээс ч Монголд анхлан ирсэн “AstraZeneca” вакцины анхны тунг иргэдээ уриалан хийлгэлээ. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшлүүд ЗГ-тай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бүхнээ нээж чадна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button