УЛС ТӨР

Д.Сумъяабазар: Дарга нар ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авдаг бусармаг явдлыг таслан зогсооно

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хөл хорионы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Хөл хорио тогтоосон хоёрдугаар сарын 11-нээс хойш хийсэн нийслэлийн бүх өрхийн шинжилгээнээс халдварын 60 шинэ тохиолдол, ойрын хавьталтай нийлээд 126 тохиолдлыг илрүүлсэн бол 33 голомтыг нэмж илрүүллээ. 

Нийслэлд зарим халдварын голомт байгаа тул цаашид хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтоож магадгүй. ААН-үүд үйл ажиллагаа эрхлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, QR кодоо уншуулах болон үйлчлүүлэгчдийг бүртгэх чухал.

Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 2 их наядын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Нийслэлд нийт ЖДҮ-ийн 72 гаруй хувь нь нийслэлд байна.

ЖДҮ-г дэмжвэл дэмжсэн шиг дэмжинэ. Дарга нар урдуур нь орж авдаг бусармаг зүйлийг таслан зогсооно. Цаашид тийм зүйл гарвал холбогдох хүмүүст нь хандаад тал талдаа хариуцлагатай явах ёстой. Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хотын үйл хэрэгт иргэдийн хяналт, оролцоо маш чухал гэдгийг онцолъё. Бизнесүүд босч ирэхгүйгээр эдийн засаг сэргэхгүй. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс ЖДҮ-лэгчдийг дэмжинэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 17:06

Дарга хүн биш, хүүрүү

Холбоотой мэдээ

Back to top button