УЛС ТӨР
Д.Сумъяабазар: Морин цагт вакцинжуулалтаа эхлүүлсэн нь зөв

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хөл хорионы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад вакцинжуулалт эхэллээ. Ерөнхий сайд анхдагч болж эхлүүллээ. Билэг дэмбэрлээ бодоод морин цагтаа эхлүүлсэн нь зөв зүйтэй гэж бодож байгаа. Би бурхан шашин шүтэж явдаг хүний хувьд аливаа зүйлийг билэгдлээр нь харж, бодож явдаг.
Манай голомтод ажиллаж буй хүмүүс, засаг дарга болох миний бие ч хамрагдах байх. Ярихаас нааш үйлдэл, үр дүнгээрээ харуулчих ёстой гэж бодож байгаа. Шийдвэр гаргаад, эхлүүлээд зоримог ороход ихэнхдээ зөвддөг гэж боддог” гэлээ.
Ийм мухар сүсэгт ялзарсиймуу. Коран, библи, улаан ном уншуулж, ####тан хайрцагаа нээлгэж байгаад хийлгахгүй яав
Нэмэх хасах 4-н аргын тоо мэдэхгүй ч боловсрол боловсролын дээд сэтгэлийн боловсролтой шүү дээ.
Манай хотын дарга хэзээдээ шашны тэргүүн болчихов оо