Нийгмийн

Төрийн соёрхолт зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

Өнөөдөр XX зууны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч Сономын Удвалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

Тэрээр 1921 оны хоёрдугаар сарын 23-нд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ. 7 орчим настай байхад нь тэднийх Булганаас нүүж Лүн, Улаанбаатараар дамжиж 2 жил орчим болоод Өмнөговь аймагт шилжин очжээ. 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавараар Дотоод яамны гал командад бичээчээр ажилласан байна. Гал командад 1938 оны 5 дугаар сараас эмэгтэйчүүдийн зохион байгуулагчдын ажил эрхлэж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд оюутан болов. Нэг жилийн дараа 1942 оноос ЗХУ-ын КУТВ буюу Дорно дахины их сургуульд суралцахаар яваад дайны жилүүд эхэлсэн учир Москвагийн хамгаалалтад сургууль нь хаагдсан учир 1944 онд нутагтаа эргэн ирмэгцээ Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон очжээ.

1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. Эдгээр сургуульд суралцах хооронд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч (1947-1949), 1949-1954 онуудад Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр буюу одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга (1954-1957), Монголын Зохиолчдын Хорооны даргаар (1961-1973), 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны буюу өдгөөгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button