НИЙГЭМ

Г.Загдаа, Г.Амарсайхан нар маргааш давж заалдана

Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайхан нэг жилийн хорих ял оноогоод буй.

Харин тэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авсан. Үүгээр тэдэнд холбогдох шүүх хурал маргааш буюу хоёрдугаар сарын 25-нд товлогдоод буй.

Хэргийг эргэн сануулбал: Иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Г.Загдаад хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Ийн түүнийг бусдыг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон.

Харин эхнэр С.Амарсайханыг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button