УЛС ТӨР

Засгийн газар танхимын хичээл эхлүүлэх хугацааг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн /2021.02.24/ 08.00 цагт эхэлсэн.

Уг хуралдаанаар ЕБС болон их, дээд сургууль, МСҮТ-үүдийн танхимын хичээлийг хэзээ эхлүүлэх асуудлыг хэлэлцэж байна гэх мэдээлэл байсан. Тэгвэл албаны хүн үүнийг бататгаж, Засгийн газрын хуралдаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг оруулсан гэдгийг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын 10-наас, их, дээд сургууль, МСҮТ-үүдийн хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх хувилбар яригдаж байгаа юм.

Засгийн газрын хуралдаан дууссаны дараа энэ талаар эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button