Нийгмийн

“Сауд гоби коал транс” Засгийн газраас 130 тэрбум нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгожээ

Өнгөрсөн 2019 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Тост Тосон бумбын нурууны орчимд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан зургаан компанийн нэг “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайд цуцалсан.

Тодруулбал, газар нутгаа ухуулахгүй гэсэн нутгийн иргэдийн эсэргүүцэл, нөгөөх нь уул уурхай эрхэлнэ гэсэн компанийн удирдлагуудын маргаан ийнхүү Засгийн газрын түвшинд хүрсэн юм. Удтал үргэлжилсэн маргаанд Засгийн газар цэг хатгаж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.

Лицензээ цуцлуулсан “Сауд гоби коал транс” компанийнхан Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж шүүхэд хандахаар болсноо тухайн үед мэдэгдэж байв. Тэд лицензээ цуцлууллаа гэхэд өнгөрсөн найман жилийн туршид хөрөнгө оруулалт хийсэн 130 орчим тэрбум төгрөгөө Засгийн газраас нэхэмжилсэн юм.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 27-нд хэлэлцсэн байна. Улмаар “Сауд гоби коэл транс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл тус компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон Ерөнхий сайдын шийдвэрийг зөв гэж үзжээ.

“Сауд гоби коал транс”   ХХК нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшилд байсан бөгөөд 2014 онд өөрийн хамаарал бүхий этгээддээ зарсан гэгддэг билээ.

Б.Чойжилсүрэн гишүүн уг асуудлаар ярихдаа “Би юу ч нуугаагүй. 2010 оны төгсгөлд энэ лицензийг худалдаж авч байсан нь үнэн. 2016 онд шилжүүлж зарсан нь ч бас үнэн. Надаас авсан залуучууд ашиглах гэж байгаад одоо ийм байдалтай болчихлоо.  Одоо надаас авсан залуучууд цаашид хэрхэхээ өөрсдөө шийдэх байх. Би матрын нулимс унагахгүй” хэмээж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-24 14:51

Өө муу пис чинь зурагтаар 50 тэрбум зарцуулсан гэж яриад байсан биздээ. Ийм л байдгийн байна. Шүүхээс ашгаа хийчих юм байна л дах

Зочин
Зочин
2021-02-24 15:57

Байг�##� хамга�##�агч з�##�уугийн амь насыг хөнөөсөн хэрэг ямар шатандаа явж байгаа бол Ард олон анхаар�##�тай ажиглаж байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button