НИЙГЭМ

32 тохиолдол бүртгэгдсэнээс ес нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрчээ

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Сүүлийн 24 цагийн дотор шинээр 32 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн ес нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нээс илэрсэн.

Уг “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийтдээ 131 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний 59 нь анхны шинжилгээгээр бол 72 нь тэдний ойрын хавьтал хүмүүс юм.

Үүгээр Улаанбаатар хотод нийт 1914 тохиолдол батлагдсан бол улсын хэмжээнд 2240 тохиолдол байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2021 12:36

Энэ 9 болон ойрын тохиолдлууд нь өчигдөр баахан золгосон бх даа

Холбоотой мэдээ

Back to top button