Нийгмийн

Увс аймгийн Өмнөговь суманд галзуу өвчин гарчээ

Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багт чонын галзуу өвчин гарчээ. Үүнээс үүдэлтэйгээр сумын Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг гарч, чононд хазуулсан малыг устгалд оруулж байна. Мөн галзуугийн эсрэг вакцин хийж эхэлжээ.

Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй  байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.

Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлнэ.

Галзуу өвчнийг үүсгэгч вирүс нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварлана. Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин  тусах аюултай. Мөн дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог. Өөрөөр хэлбэл гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай.

Илрэх шинж тэмдэг

Халдвар авснаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна.  Толгой, хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж тэмдэг илэрнэ.

              Амьтанд хазуулсан болон уруулсан шархны орчмоор улайж хөндүүрлэн үрэвсэж, мэдрэлийн ширхгийн дагуу хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, гэрэл, чимээнд цочромтгой болох, хөлрөх, шүлс гоожих, хэл яриа нь тасалдах, хүнээс зугтах, уснаас айх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн системд нөлөөлөхөөс өмнө зогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан,  эмнэлгийн тусламж оройтсон  үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sanal
sanal
2 сар 25, 2021 13:43

Hun m#lgui daatgal sain hiilgej baih hergtei

Холбоотой мэдээ

Back to top button