НИЙГЭМ

Ж.Гантулга: Теле хичээлд хамрагддаггүй хүүхдүүдийн 4% нь зурагтгүй

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар хамтарсан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ж.Гантулга Нийслэл дэх ЕБС-ийн теле хичээлийн чанар, хүртээмжийн талаар тоо, статистикийг танилцууллаа.

Тэрбээр “2020 онд нийт 15 долоо хоногийн хугацаанд сурагчид теле хэлбэрээр хичээлээ үзсэн. Харин ЕБС-ийн сурагчдын 88-89 хувь нь л теле хичээлдээ хамрагдаж байна гэх судалгаа гарсан.

Хамрагдаж чадахгүй байгаа сурагчдыг шалтгаанаар нь ангилбал: 25 хувь нь интернэтгүй, 19 хувь нь багштайгаа огт холбоо бариагүй, 10 хувь нь гар утасгүй, 4  хувь нь зурагтгүй зэрэг байна” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол их байгаа тул үүнд анхаарч, программын нөхөлтийг хангах төлөвлөгөө боловсруулж ажиллана гэж мэдэгдлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Зурагтгүй , бүр ####слагдсан газар нүүж амьдардаг монгол улсынхаа хөдөө нутгийн хатуу хахир нөхцөлд амьдардаг сурагчиддаа да####гаврыг нь номтой нь өгөөд явуулах нь зүйтэй байх болов уу. Гол нь сумын төв бус хөдөө бдаг айлын дотуур байранд ирж амьдардаг сурагчдаа сайн бодох ёстой байх аа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button