Нийгмийн

Нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томиллоо

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилох тухай болон зарим компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Эдгээр асуудлыг хэлэлцэхдээ нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсэг томилж, хууль тогтоомжид нийцүүлэн судалж шийдвэрлэхээр санал дүгнэлтээ урьдчилан боловсруулсан байна. 

Улмаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Ж.Оюунчимэг, С.Билгүүнзул, Ж.Золзаяа нарыг, нийслэлийн төлөөлөл болгон Б.Даваадалай, Б.Хаш-Эрдэнэ, Н.Мандуул нарыг томиллоо.

Мөн “Олон Улсын худалдаа логистик” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Т.Дүүрэн, Б.Анхбаяр, Г.Ууганбаяр нарыг тус тус томиллоо.




Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button