УЛС ТӨР
Маргааш Дээд шүүхээр АН-ын даргатай холбоотой маргаан хэлэлцэнэ

Маргааш Улсын дээд шүүхээр АН-тай холбоотой гомдол хэлэлцэнэ.
Тодруулбал “Ардчилсан нам”-ын Цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг дахин байршуулж, тэмдэглэлийг сэргээлгэх тухай хүсэлт болон Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх аж.
АН-ын хувьд хоёр хуваагдаж, хоёр даргатай болчихсон. Улмаар хэн нь албан ёсных болохоо шийдэж чадахгүй шүүхдэлцэж буй нь энэ юм.