НИЙГЭМ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. 

Тус онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо ирсэн байна. 

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл, жирэмсэн-12, бага насны хүүхэдтэй гэр бүл-45, эрүүл мэндийн шалтгаантай-25, өндөр настан-11, бусад шалтгаантай 161 иргэн байна. Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарлажээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button