ДЭЛХИЙ

Хүссэн бүхэн зочлох боломжгүй “Зууван өрөө”-нд Байдены ноход орох эрхтэй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан ёсны Твиттер хуудсан дээрээ өөрийн хоёр тэжээвэр нохойтойгоо авахуулсан зураг хийжээ. Тэрбээр тус зургаа “Нэг их хүн Зууван өрөөнд орох эрхтэй байдаггүй, гэхдээ энэ хоёр тусгай эрхтнүүдийн жагсаалтад байгаад баяртай байна” гэсэн тайлбартай оруулсан юм. Тус жиргээг одоогийн байдлаар 260 мянган лайк болон 8 мянган сэтгэгдэл авч 25 мянган удаа дахин нийтлэгдсэн байна.

Нэгэн хэрэглэгч “Цагаан ордон буцаагаад нохойтой боллоо. Жо Байденыг Ерөнхийлөгчөөр сонгосон нь зөв зүйл байж” хэмээн хошигножээ. Ноён Байден Цамп, Мэйжор нэртэй хоёр Герман хоньчин нохойтой юм. Чамп, Мэйжор хоёр Цагаан ордонд нэгдүгээр сарын 24-нд ирсэн аж.

Мэйжор одоо Цагаан ордны анхны аврах нохой болсон бөгөөд түүнийг Цагаан ордонд ирснийг тохиолдуулан тусгай “indoguration” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаа “Zoom”-ээр болж 7,400 гаруй хүн оролцон 200 мянган долларын санхүүжилт босгосон байна.

Эх сурвалж: Ladbible

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button