Нийгмийн

Шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болж, онхолджээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд Сонгинохайрхан дүүргийн иргэн 40 настай Б, туслах жолооч 38 настай М нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 23 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 4 ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын 2 ажилтан, Байгаль, орчин аялал, жуулчлалын газрын 2 ажилтан, эмнэлгийн байгууллагын 2 ажилтан, “АЗЗА” ХХК-ийн 8 ажилтан, ар гэрийн 2 иргэн, нийт 45 хүн, 9 автомашинтай очиж, иргэн М-ийг Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.

Шатахуун тээврийн тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг автомашинд шилжүүлэн ачиж, авто замын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button