УЛС ТӨР

Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчийн өврөөс "үсэрчхэв”

Монголын үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллах болсон тухай мэдээ өчигдөр түгэв. Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-спортын шилжилт” төлөвлөгөөг Ерөнхий сайдад танилцуулж, уг төлөвлөгөөг нь хэрэгжүүлэхийн тулд Н.Түвшинбаярыг зөвлөхөөр тавьсан гэх агуулга албан мэдээнд дурдагджээ.

Н.Түвшинбаярын МАН руу налсан энэ үйлдэл улс төрийн хүрээнд анхаарал татах сэдэв мөнөөс мөн. Учир нь тэр Ерөнхийлөгчийн хүн билээ.

“Хэро” энтертайнментын уран бүтээлд дүр болон оролцож, Ерөнхийлөгчийн нутагт УИХ-д нэр дэвшсэн үетэй зэрэгцэн Н.Түвшинбаяр улс төрийн хувьд Х.Баттулгатай ойр ажиллах болсон. Тэднийг холбох сэжим улс төрөөс гадна спорт байсан бөгөөд Бээжингийн олимпын медалийг нь Х.Баттулга зүүж өгсөн түүхтэй. Эдүгээ тэрбээр Х.Баттулгын хамгийн ойр итгэж ажилладаг цөөн хүний нэгээр тэр нэрлэгддэг.

Өнгөрсөн жил Н.Түвшинбаяр УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө больж, оронд нь МҮОХ-ны Ерөнхийлөгч болохыг хүссэнийг нь Ерөнхийлөгч гүйцэлдүүлсэн ч гэгддэг.

Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн пи-арыг хийх чиглэлд ч Н.Түвшинбаяр өөрөө болон сошиал сувгуудаа ашиглах хүрээнд оролцож ирсэн. Хамгийн сүүлд “Хүүхдийн төлөө” фондод хөрөнгө цуглуулах лайв тоглолтын үеэр тэр өөрийн кимоно өмсгөлийг дуудлага худалдаанд зарсан.

Дээрх агуулгуудаар Ерөнхийлөгчтэй хэт ойр харилцаатай Н.Түвшинбаяр гэнэт ирээдүйн МАН-ын дарга болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөх болсон нь анхаарал татав. Л.Оюун-Эрдэнэд "Херо” Б.Баатарын зөвлөснөөр Л.Оюун-Эрдэнэ түүнийг зөвлөхөөр сонгосон гэдэг мэдээлэл байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөөхөө
Хөөхөө
2021-02-26 11:37

Ерэн �######�уул аа гэж...

иргэн
иргэн
2021-02-26 16:50

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛЖ ЧАДАХ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХ НЬ ЗӨВ

өвгөн
өвгөн
2021-02-26 19:50

Manai Mongolchuud iim uvaigui shuudee. Mash amarhan urvana. 2 nuurtei urvaachid olshirson tsag.

Алтанцэцэг
Алтанцэцэг
2021-02-26 22:30

Жонхуугын хугацаа дуусаж байгаа гэдэгийг мэдэж байгаа хэрэгцээгүй болохоор нь зайгаа авч бна даа

Холбоотой мэдээ

Back to top button