НИЙГЭМ

Хал үзэж ЭР ХҮН болдоггүй

Сүүлийн үед цэргийн алба хаагч нартай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Ялангуяа цэргийн дэглэлт, яргалалтын улмаас олон залуус эд эрхтнээрээ хохирох, цаашлаад амь насаа алдаж буйг анхаарах цаг иржээ. Өнөөдөр л гэхэд зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдээ дэглэж буй бичлэг цацагдаж, түүнээс төв удалгүй Батлан хамгаалах яамнаас хариу мэдэгдэл хийлээ. Салбарын сайд Г.Сайханбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа:

“Тухайн явдал өнгөрсөн жил болсныг тогтоосон. Гэвч цэрэг дэглэсэн нөхөд болон дарга нарт хариуцлага тооцно” гэв.

Харамсалтай нь тус мэдэгдлээр цэрэгт яваад хохирсон олон залуус, тэдний ар гэрийн шархыг нөхөхгүй. Ямарваа хэрэг гарахад салбар яамны сайдууд матрын нулимс гаргаж, доод тушаалын хүмүүстээ хариуцлага тооцдог байдал хэзээ засрах вэ. Уг явдал ерөөс цэргийн алба, армийн буруу тогтолцоотой холбоотой. Хаалттай хөшигний цаана цэргийн ангид гарч буй зөрчил цахимд задарсан хойно л сая хэргийг анхаарч байна. Үүний ард ил гараагүй, мэдэгдээгүй олон хүний эрхийн зөрчил цоожтой хаалганы цаана хав дарагдаж буй нь нууц биш.

Цэргийн албанд хатуужил суулгах нэрээр дэглэж, олон залуусыг эрхтэн дутуу болгон, эрхийг нь зөрчиж буй тогтолцоог салбар яам нь анхаарах цаг иржээ. Эцэст нь хэлэхэд хал үзэж эр хүн болдоггүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-26 15:13

Эх орноо хайрлая хамга�##�ъя гэсэн ямар нэгэн хамгийн их хайр, ач тусаа авдаг зүйлийнхээ төлөө хүн эр зоригоо бадрааж чаддаг бх.

Зочин
Зочин
2021-02-26 15:26

Ер нь бол цэргийн дэглэм хэзээ ч арилахгүй ил ыолёон нь л энэ

Холбоотой мэдээ

Back to top button