НИЙГЭМ
Үс засуулбал өлзийтэй сайн

2021.2.27, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2021.2.27, Бямба гараг
- Наран ургах шингэх: 07.37-18.33
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.