Нийгмийн

Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийлээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Ажлын хэсэг” хилийн боомтуудад энэ сарын 19-23-ны өдрүүдэд  ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийжээ.

Ажлын хэсгийн бүрэлдээхүүн  “Буянт-Ухаа боомт”, “Шинэ нисэх буудал”, Дорноговь аймгийн “Замын-Үүд боомт” болон Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг”, “Сүхбаатар” хилийн төмөр замын боомтуудад  эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Хилийн боомтуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж буй аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button