Нийгмийн

Ерөнхийлөгчийн сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг бүртгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна. Сонгуулийн ерөнхий хороо нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын бүртгэлийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулах гэж байна. Сургалтын бүртгэл, сургалтын болон сорилын материалыг www.gec.gov.mn цахим хуудасны “СОНГУУЛИЙН ХОРОО” цэст байршуулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ажиллах сонголтоор бүртгүүлсэн төрийн албан хаагчдын сургалтыг гуравдугаар сарын 9-12-ны өдрийн хооронд тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах юм. Цахим бүртгэлд хамрагдсан төрийн албан хаагчдад бүртгэлтэй цахим хаягаар нь сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button