ДЭЛХИЙ

Леди Гагагийн хоёр нохойг олжээ

Лхагва гарагт (2021.02.24) дуучин Леди Гагагийн нохой салхилуулагчийг буудан Кожи, Густаф нэртэй хоёр Франц бульдогийг нь хулгайлсан хэрэг гарсан билээ. Тэрбээр нохойг нь буцааж авчирч өгсөн хүн 500 мянган ам.долларын шагнал амласан юм. Хэрэг явдал лхагва гарагийн оройны 21:40 минутын орчим болсон бөгөөд хэрэгтэн түүний цээжин тус газарт нь бууджээ.

Тэгвэл Гагагийн хоёр бульдогийг олж цагдаа нарт хүргэж өгсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр бол нэгэн эмэгтэй түүний хоёр нохойг Лос Анжелес дахь Олимп нэртэй цагдаагийн газарт авчирч өгсөн аж. Леди Гагагийн төлөөлөгчид тэдгээр нохдыг хүлээн авсан байна.

Цагдаагийн газрын төлөөлөгч нохдыг хүлээлгэн өгсөн эмэгтэй лхагва гарагт (2021.02.24) болсон хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбогдолгүй хэмээн мэдэгджээ.

Леди Гага одоогийн байдлаар кино найруулагч Ридли Скоттын “Gucci” кинонд дүр бүтээхээр Ром хотод байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button