ДЭЛХИЙ

“America Airlines” компанийн нисгэгч UFO харжээ

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт (2021.02.21) Финикс хот руу нисэж явсан “America Airlines” компанийн нисгэгч үл мэдэгдэх нисдэг биет харжээ. “Deep Black Horizon” нэртэй нислэгийн талаар блог дээр тавигдсан дуу бичлэг дээр нисгэгч “Бидний дээгүүр нэг зүйл нисээд өнгөрлөө.Үүнийг хэлмээргүй байна л даа гэхдээ цилиндр хэлбэртэй пуужин шиг зүйл бидний дээгүүр маш хурдтай явлаа “ хэмээн ярсан байна.

Тус блогийг хөтлөгч Стив Дуглас тус радио дамжуулалтыг санамсаргүй бичиж авсан аж. Дуглас нислэг хянах “Flight radar 24” болон “Flight Aware” сайтуудыг ашиглан тус онгоц Шинэ Мексик мужийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан гэдгийг илрүүлжээ.

“American Airlines” компани онгоцны нислэгийн гишүүдтэй хуралдсаны дараа блог дээрх дуу бичлэгийг 2292 дугаартай нислэгийнх хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн лхагва гарагт (2020.02.24) Холбооны нисэхийн захиргаа мэдэгдэл хийхдээ “2021 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр нэгэн нисгэгч Шинэ Мексик мужийн нутаг дэвсгэр дээр нисдэг биет харсан хэмээн тайлагнасан. Холбооны нисэхийн захиргааны нислэгийн хөдөлгөөн хянагчид радарт тус бүсэд ямар нэгэн биет илрүүлээгүй” хэмээжээ. Харин Пентагон болон цэргийн алба тус газар ням гарагт ямар нэгэн туршилт явуулаагүй гэж мэдэгдсэн юм.

Нисгэгч үл мэдэгдэх нисдэг биет харсан гэх тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ.

Эх сурвалж: Forbes, CBS

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хаха
Хаха
2021-03-02 13:43

Манай Батзандан л явж байхгүй юу даа.

Холбоотой мэдээ

Back to top button