ДЭЛХИЙ

Тайвань зохион бүтээгч нулимсан сумтай буу хийжээ

Нидерланд улсад дизайны чиглэлээр их сургууль төгссөн И-Фэйн Чен хөлдөөсөн нулимсаар бууддаг буу зохион бүтээжээ. Тэрбээр тус бууг багштайгаа маргалдсаны дараа хийсэн гэнэ. Чен Тайвань улсад өсөж торнисон тул багштайгаа санал зөрөлдөж чаддаггүй байжээ. Харин Нидерланд улсад оюутнууд багштайгаа санал зөрөлдөх нь энгийн үзэгдэл мэт байдаг аж.

Чений багш даалгавар өгөхдөө гүйцэтгэж амжихгүй хугацааны дотор хийж явуулахыг шаардсан байна. Үүний улмаас Чен даалгавраа цагтаа явуулж чадаагүй тул загнуулжээ. Тэрбээр тус явдлыг санан хэлэхдээ “Би сэтгэл хөдлөлөө удирдаж чадахааргүй байсан. Үнэхээр нулимсаа барьж дийлэлгүй уйлчихсан” гэсэн байна.

Тэр явдлын дараа нулимсан буу бүтээх санаа Ченд орж иржээ. Чен нулимсан буугаа бүтээчхээд багш руугаа буудаж үзсэн аж. Мэдээж тус буу багшийг нь гэмтээгээгүй юм.

Эх сурвалж: Wonderful engineering

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button