ДЭЛХИЙ

Эмч мэс засал хийж байхдаа “Zoom”-ийн шүүх хуралдаа оролцжээ

Өнгөрсөн пүрэв гарагт (2021.02.25) Скотт Грин нэртэй гоо сайхны мэс засалч эмч өөрийн “Zoom” шүүх хуралдаа хагалгаа хийж байх үедээ оролцжээ. Тус хурлын шүүгч болох Сакраменто хотын дээд шүүхийн комисар Гэри Линк түүнээс “Ноён Грин, та сайн байна уу? Та шүүх хуралдаа оролцоход бэлэн үү. Яг одоо та хагалгааны өрөөнд байгаа мэт харагдаж байна” хэмээн асуусан байна.

Үүнд Грин “Тийм ээ эрхэм ээ. Би хагалгааны өрөөнд байна. Шүүх хуралд бэлэн” хэмээн хариулжээ. Шүүгч ноён Гринд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргийн шүүх хурал хуулийн дагуу олон нийтэд ил болдог гэдгийг анхааруулж тус хурал шууд цацагдаж байгаа хэмээн сануулсан юм.

Комисар Линк нэмж хэлэхдээ хагалгаанд орж буй өвчтөний амар амгалан байдалд санаа зовж шүүх хурлыг үргэлжлүүлэх эсэх дээр эргэлзэж байна хэмээжээ. Үүнд ноён Грин түүнтэй хамт дахин нэг мэс засалч ажиллаж байгаа хэмээн мэдэгдэж бүх зүйл зүгээр гэж хариулсан юм.

Калифорни мужийн эрүүл мэндийн зөвлөл мэргэжлийн эмч нар өвчтөндөө үйлчилгээ үзүүлж байхдаа эрүүл мэндийн жишгийг дагах ёстой хэмээж ноён Гринийг мөрдөн шалгах болно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button