НИЙГЭМ

Голын ай сав, жалганд буусан иргэдтэй уулзжээ

Иргэд мэдээлэл дутмагаас болж зуны улиралд бүхэлдээ ногоон, тэгшхэн сайхан газар харагддагт хууртаж зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бууж, өвөл нь халиа дошинд автаж, өмч хөрөнгөөрөө хохирох явдал гарсаар байна. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын ай сав, жалганд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн нөхцөл байдал, дүүргээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцыг шалгаж иргэдтэй уулзав. 

Хохирсон иргэдэд газар олгох ажлыг дүүргээс зохион байгуулж, нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж, дүүргийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, суваг татаж, урсацыг гол руу чиглүүлэх ажил зохион байгуулж байгаа боловч ай сав газар тул ундарга нь тогтмол нэвчин гарсаар байгаа юм.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн саарал ус Шар хадны үерийн хамгаалалтын суваг руу урсдаг. Тус урсгалын урд хэсэгт амьдардаг айлууд далан дээгүүр нэвтрэхийн тулд хоёр байршилд ЗИЛ-130 машины ачааг хөмөрч тавьсан нь урсацыг сааруулж, халиа дошин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Иймд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, цаг агаар дулаарах үед ГУББГ-аар уг хоёр кузовыг авч, зориулалтын бетон хавтан байрлуулан, гарц хийж, урсацыг хэвийн болгохоор шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button