ДЭЛХИЙ

Помпей хотоос ховор ёслолын тэрэг олджээ

Итали улсад ажиллаж буй археологичид эртний Помпей хотын ойролцоо ёслолын тэрэг олжээ. Тус дөрвөн дугуйтай тэргийг 2018 онд гурван ширхэг морьны чулуужсан үлдмэр олдсон морины хашаанаас олсон байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр тэрэг маш сайн хадгалагдан үлдсэн

Помпей хот МЭ 79 онд Везувиус галт уул дэлбэрсний улмаас галт уулын үнс нурманд дарагдсан бөгөөд археологийн гайхалтай олдворууд тус хотоос олдож байсан билээ. Тус хотыг 1997 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэж авсан юм.

Судлаачид анх нэгдүгээр сарын 7-ны өдөр малтлага хийж байхдаа тэргийг олсон бөгөөд газраас гэмтээхгүй гаргаж авахын тулд олон долоо хоногийг зарцуулсан байна.

Тэрэг олдсон малтлагын бүсийн удирдагч Массимо Осанна “Энэ тэрэг эрт үеийн тухай бидний ойлголтыг дээшлүүлсэн гайхалтай олдвор байлаа” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button