Нийгмийн

Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхины хэргээр удаа дараа шалгагдаж байжээ

Олны танил эрхмүүд хувийн амьдралаа цахим орчинд дэлгэх нь хэвийн үзэгдэл болсон. Үүний нэг жишээ нь дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний эхнэр Т.Ананда нар юм. Тэд хамтын амьдралынхаа бэрхшээлийг өөр өөрийн цахим хуудсанд бичиж, нэгнээ “Хүчирхийлэгч, архичин” гэхчлэн цоллох болсон. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаар эхнэртэйгээ маргалдаж буйгаа лайв хэлбэрээр олон нийтэд цацсан билээ. Энэ үеэр Х.Ананда өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан, мөн Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэх хэд хэдэн ноцтой зүйлсийг хэлсэн юм.

-Т.ДЭЛГЭРМӨРӨН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГЭЭР УДАА ДАРАА ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ-

Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү:

“2021 оны хоёрдугаар сарын 28-нд иргэн Д-д холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага оройн 21.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас очиж, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээх мэдээллийг өгсөн.

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛЭЭР: Тэрбээр 2001 оны долдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 хэрэгт, 300.000 төгрөгөөр торгуулж, хоёр жил эрх хасах ял, 2009 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйл буюу Танхайрах гэмт хэрэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг буюу төрийн албан хаагчийн биед гэмтэл учруулсан хэрэгт 1 жил тэнсэн, 2010 оны дөрөвдүгээр сард мөн ЭХТА-ын 181.2.1, 230.2 дахь хэсгээр 1.6 жил тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байжээ. Түүнчлэн хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт шалгагдаж байснаас хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийллээр шалгагдаж, шийтгэл хүлээсэн гэх. 2019 онд хар тамхины хэргээр шалгагдаж, шинжилгээ өгч байсан аж.

Хэрвээ тэрбээр энэ удаагийн хүчирхийллийн хэрэгт гэм буруутай нь нотлогдвол, Эрүүгийн хуулийн 11.7-д заасанчлан хоёр хүртэл жилээр хоригдох ялаар шийтгүүлэх хуулийн заалттай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-02 09:08

засардаггүй хаширдаггүй нөхөр юмаа

иргзн
иргзн
2021-03-02 10:56

Тухайн бүрд оноогдсон Ял шийтгэл нь багадаж байж дээ

Зочин
Зочин
2021-03-02 14:42

энэ ерөөсөө л хачин нөхөр шүүдээ. нэг л биш, уран бүтээл ч гэж олигтой юм үнэндээ байхгүй нэг тйи хулхи маягийн л хүндээ. эхнэр нь бас нэг таарсан таар шуудай шиг билээдээ зурагтаар гарч байх нь ээ

zochin
zochin
2021-03-02 15:02

9 shid n burdtsiimaa

Бааст
Бааст
2021-03-02 15:18

За тэр эхнэр нэгэл бишээ тийм эмэгтэй ер нь гутнэ шуу дэлгэрморон ч дээ ямар ч эрхгуй нэг эр байна яагаад гэхээр гэрийн уйлчлэгч даам гарсан байсан тэгхээр л ойлгомжтой байгаа юмдаа

Haramsmaar
Haramsmaar
2021-03-02 19:20

Zasaad avchih hungui hun ch hetsuum daa. Ydaj tiim shilam avgaitai bh gej. Nud am eneter aimraa, geriin uilchlegch bol Yu vee busy uzegd.

OB
OB
2021-03-03 07:36

Олны үг ортой байх. Энэ нөхөрийг дандаа л ингэлээ тэглээ гэж ярьдаг. Тэгээд бас олны телевизийн өмнө нэвтрүүлэг хөтлөөд ариун сайхан, эрүүл саруул, энэрэнгүй юмс яриад, эх үр, хань ижил, үр хүүхдийн сайн сайханы тухай дуу дуулаад яваад байх юм. Болдог л юм байх даа.

Уншигч
Уншигч
2021-03-03 09:28

ер нь тэдэн цэцэрлэгийн тэдэн өрөө байрны мөнгөөр оо цаас гар арчих цаас гээд сүр оруулаад бичих хэрэггүй шүү дээ миат иргэний нисэх гэдэг чинь бутархай мөнгөөр дээрхи зүйлсийг авах аргагүй их дүнтэй худ�##�дан ав�##�т хийдэг биз дээ харин сонгон ш�##�гаруул�##�т нь нээлттэй ил тод шудрага болсон эсэх нь ш�##�гах хардах зүйл байхао

Холбоотой мэдээ

Back to top button