НИЙГЭМ

Үс засуулбал эд малын гарлагатай

2021.3.2, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.3.2, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 07.31-18.37
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button