ДЭЛХИЙ

Их Британид унасан солирын хэлтэрхийг хайж байна

Ням гарагийн шөнө (2021.02.28) Хойд Европ даяар хүмүүс 22:00 цагийн үед гэрэлтсэн солир харсан байна. Эрдэмтэд тус солирын шатаж дуусаагүй жижигхэн хэлтэрхийнүүд газарт унасан хэмээн бодож байгаа аж.

Судлаачид тус солир унаж байгаа нь бичигдсэн камерын дүрснээс компьютер загварчлал хийн унасан байх магадлалтай газрыг илрүүлжээ.

Компьютер загварчлалаар солирын хэлтэрхий Их Британи улсын Челтенхэм тосгоноос бага зэрэг хойд зүгт унасан байх магадлалтайг харуулсан байна. Лондонгийн Байгалийн түүхийн музейн судлаач доктор Эшли Кинг “Бид солирыг шатаж байхад нь маш өндөр нарийвчлалтай хаашаа унаж буйг нь тооцоолж чадна. Гэхдээ шатаж дуусах үед нь таамаглах хэрэгтэй болдог. Учир нь гэвэл солир шатаж дуусаад унах хүртлээ 10-аас 20 км нисдэг” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Хүчтэй салхи солирын хэлтэрхийг замаас нь хазайлгаж унана гэж таамагласан газраас өөр талбарт газардаж магадгүй” гэсэн юм.

Газарт унасан хэлтэрхий гөлгөр, хар өнгөтэй болдог бөгөөд жүржнээс жижиг хэмжээтэй байх ёстой аж. Эрдэмтдийн тооцоогоор бол жил бүр 10-20 ширхэг солирын хэлтэрхий унадаг гэнэ.

Эх сурвалж: BBC

Б:БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button