НИЙГЭМ

Ямар ч үеийг хамтдаа туулахыг үлгэрлэж буй Т.Ариунаа гавьяатын түшиг

“Үргэлж хамтдаа”. Хайртай хүндээ ингэж амладаггүй хүн тун ховор. Сайхан үгийг хэн ч хэлж чадна. Харин амлалтдаа хүрсэн шиг хүрч, жаргаж, зовох бүхий л цагт дэргэд нь байж, түших л юу юунаас илүү чухал. Гавьяат жүжигчин Т.Ариунаа ч мөн ханьдаа ингэж амласан байх.

Түүний хань, “Ноёд” группийн захирал Г.Буяндорж шударга бус зүйлийг 10 жил тэмцэн, цөхөрч, тэсрэхэд нь хамт суулт зарлан, хонон, өнжин хамт байгаагаар нь олон хүн бахархаж буй нь анзаарагдав.

БНХАУ-ын иргэн Шан Ду Шэнтэй холбоотой хэргийн улмаас 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног цагдан хоригдоход ч Т.Ариунаа ханийнхаа дэргэд нь байж, түшсэн. 10 жил гэдэг хэчнээн урт хугацаа билээ. Ийм хугацаанд ханиа хуулийн байгууллагад шалгуулан, шоронд хүртэл орохыг нь харах амаргүй байсан нь мэдээж. Т.Ариунаа гавьяат сүүлийн 10 жилийн хугацаанд урлагийн салбараас хөндийрөн, завсарлахад нөхрийг нь шалгаж буй асуудал нөлөөлсөн гэнэ. Ерөөс энэ асуудал тэдний амьдралд ямар их нөлөөлж, сэтгэл санааны хямралд оруулсаар ирснийг юугаар ч хэмжиж, дүгнэх аргагүй.

Т.Ариунаа гавьяат “Нөхөр маань 10 жил хууль шүүхийн байгууллагаас салсангүй. Одоо ч үнэн мөнийг тогтоогоогүй байна. Энэ 10 жилд би өрх толгойлж, мөнгөгүй боллоо, өвдлөө, уран бүтээлээсээ хөндийрлөө. Намайг дуучин Ариунаа гэж битгий хараарай. Тайзан дээрхээс өөр амьдрал хөшигний цаана байдаг юм шүү. Хүний хань, эх хүний хувьд гэр бүлийнхээ нэрийг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ” гэж хэлсэн нь сүүлийн 10 жилийн хугацаанд юу туулж, цөхөрч, шаналж буйг нь илтгэнэ.

Тэд өчигдөр хэвлэлийн хурал зарласныхаа дараа “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт зарлан, өнгөрсөн шөнө гадаа хоносон. Одоо Прокурорын байгууллагаас 72 цагийн дотор хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа юм.

Т.Ариунаа гавьяат “Намайг дуучин Ариунаа гэж битгий хараарай. Тайзан дээрхээс өөр амьдрал хөшигний цаана байдаг юм шүү” гэж тодотгон, шударга ёсны төлөө ханийнхаа хамт тэмцэж байна.

Хань нь суулт зарлахад тэрбээр дэмжиж буйгаа илэрхийлэн, гэртээ байж болох л байсан. Ханьтайгаа хамт гадаа хоносонгүй гэж шүүмжлүүлэхгүй байсан нь лавтай.

Зарим хүн “Гэр бүлээс үнэ цэнтэй зүйл үгүй. Хэн бүхэн ханийнхаа талд зогсон, түүнийхээ төлөө явна. Т.Ариунааг ингэж дөвийлгөх хэрэггүй” гэж шүүмжилж магадгүй. Мэдээж зүдрэх цагт нь хүн бүхэн ханийнхаа талд зогсоно, дэмжинэ. Юу үнэн, энэ үнэн.

Олны танил, сор болсон дуучин хахир хатуу хаврын цагаар гадаа хонон, өнжин ханьтайгаа хамт байж, түшиж буй нь нийгэмд хэчнээн зөв үлгэр дуурайлал болж, олон олон хүн, залуу хосуудад үлгэрлэж буй нь өөрөө юу юунаас илүү чухал. Хэзээний л тайзан дээр асч, дүрэлзэж, эрч хүч, дайчин чанарыг мэдрүүлж ирсэн шигээ ханийнхаа талд бат зогсож яваа нь юугаар ч орлуулшгүй үнэ цэнэтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Хүний хань гэдэг л үлдэнэ шүү дээ. Тэгэхээр хүн чад####тай гэж хань ижлээ гомдоож буруу зүйл, хууран мэхлэхэд дараа нь харамсах үе ирж магадгүй. Ханиа хайрлаж, сэтгэлээрээ л хамгийн ойр бай

  2. Ариунаагийн нөхөр Гэр бүл, Үр хүүхэд, Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Эхнэрийнрээ нэр хүндийг ч Гутааж байна даа,

  3. Мундаг байна хүний хань ийм л байх ёстой.Ариунаа гавъяат гэр бүл хань ижил гэж ямар мундаг нэг сэтгэл зүтгэл итгэлтэй байдагыг үлгэрлэж байна.Энэ хүнээс тэнэг зантай тэнэг эхнэр,авгай, хүүхнүүд сургам аваасайдаа.Хүний хань эр нөхрөө хэзээ ч хэний ч өмнө муулаж доромжилдоггүй гэдгийг ойлгож ав авгай хүүхнүүд.Зарим тэнэг авгай нар эр нөхрөө охин хүүхдээр нь хүүгээр нь хөөлгөж доромжлож ӨӨР ХАР ЮМТАЙ ХОНОЖ ӨНЖИЖ АРХИДАЖ ЯВДАГ ШҮҮ ХҮН ИЙМ БАЙДАГ ЮМ БАЙНА ЗӨВ Ч БУРУУ Ч ЭР НӨХРИЙНХАА ТАЛД БАТ ЗОГСДОГ ХҮНИЙГ ЭХНЭР ГЭДЭГ ЮМ БАЙНА ШҮҮ.

  4. A ч уг нь үүнээс сайхан амьдрах учиртай л хүн дээ. Монголын од дуучин байсан хүн дээ. Намайг нэг интернет кафед сууж байхад яг чанх ард ирээд нэг радиогийн сурв####жлагч хүүхэнтэй хоёул яриад байсан. Би эргэж хараагүй ч хоёуланг нь хоолойгоор нь таньсан. Гэхдээ үнэхээр та 2-н компанийг дээрэмдэж авсан нь үнэн бол тэмцэх хэрэгтэй.

  5. Хүний хань гэдэг ямар ч үед хань шиг хань байхыг хэлнэ. Гэхдээ нөхөр нь үнэхээр хужаагаас мөнгө авсан бол өгчих хэрэгтэй. Ер нь манайхан хөрөнгө оруулагчидаа хулхидаад хашираасан нь үнэн шдэ. Монгол ялна гэж солиороод одоо хийсэн юм хаана бна, Монголын хөгжил ухарсан, бүтээн байгуул####т, Улс орны хөгжил зогссон.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button