НИЙГЭМ
Б.Баатархүү: ХӨСҮТ-ээс Шадар сайд С.Амарсайханыг шалгуулах хүсэлт ирүүлээгүй
Баталгаагүй мэдээлэл тараасан гэж ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг шалгуулах хүсэлт цагдаагийн байгууллагад илгээсэн гэх мэдээлэл цахим сүлжээгээр тархаад байгаа. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
"ХӨСҮТ-тэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. ХӨСҮТ-ээс Монгол улсын шадар сайд С.Амарсайханыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад дуудлага, гомдол ирээгүй” гэв. PSR шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэх асуудал нь ХӨСҮТ-д шалгагдаж байгаа. Прокурорт хянагдаад АТГ рүү шилжүүсэн” гэв.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинжилгээ өгөөгүй хүнд шинжилгээ өгсөн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэж өөрийн хамаарал бүхий хүнд өгсөн нь тогтоогдсон гээд байхад эмнэлгийхэн нь юу яриад байнааа