НИЙГЭМ

ТАНИЛЦ: Сүүлийн 24 цагт халдвар илэрсэн аймгууд

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны Хэвлэл хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр мэдээлэхдээ:

“Сүүлийн 24 цагийн байдлаар 714 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт халдвар авсан иргэдийн тоо 13.494 боллоо. Мөн 382 иргэн эдгэрч, нийт 8522 иргэн эдгэрээд байна. Эмчлүүлж байсан нэг иргэн нас барж, коронавирусээр нас барсан иргэдийн тоо 29 боллоо” гэв.

Түүнчлэн хоногт есөн аймагт 84 халдвар бүртгэгдсэн байна. Тодруулбал:

  • Дархан-Уул аймаг +5/181
  • Эрдэнэт +8/173
  • Баян-Өлгий +2/91
  • Ховд +10/101
  • Архангай +31/156
  • Баянхонгор +13/58
  • Өвөрхангай +2/159
  • Төв аймаг +3/377
  • Сэлэнгэ +10/293

байгаагаас Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Сэлэнгэ, Архангай, Ховд аймгуудад халдвар эрчимтэй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button