ДЭЛХИЙ

Японд өсвөр насны охидын усны хувцсыг хулгайлдаг этгээдийг баривчилжээ

Япон улсын Сага хотын цагдаа нар 30 настай эрэгтэйг өсвөр насны охидын усны болон дотуур хувцсыг хулгайлсан хэргээр баривчилжээ. “Fuji TV”-д мэдээлснээр гуравдугаар сарын 10-ны өдөр Такахиро Кубо нэртэй цахилгаанчин 10:00 минутын үед хувцас хатаагч дээр тавьсан усны хувцсыг хулгайлах гэж оролдсон байна.

Цагдаа нарын хэлснээр нэгэн оршин суугч Кубог үйлдэл дээр нь барьж утсаараа бичлэг хийсэн тул тэрбээр усны хувцсыг авалгүй зугтсан аж. Хэсэг хугацааны дараа цагдаа нар утасны бичлэгийг ашиглан сэжигтнийг Оги мужид амьдардаг 30 настай Такахиро Кубо байсныг илрүүлжээ.

Түүнийг дөрөвдүгээр сарын 6-нд баривчилсан бөгөөд цагдаа нар Кубогийн гэрээс 424 ширхэг өсвөр насны охидын усны болон дотуур хувцсыг олсон аж.

Мөн Аичи мужийн цагдаа нар эмэгтэй хүний гутлыг хулгайлаад оронд нь шинээр сольж тавьдаг байсан 33 настай Хироаки Кацуг баривчилсан байна. Түүний гэрт 20 гаруй хос гутал байсан бөгөөд Кацу гутлыг үнэрлэх дуртай байсан гэжээ.

Эх сурвалж: Japan Today

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-12 11:13

Үүнийг дэмжиж байгаам шиг ийм мэдээ гаргахаа боль танай сайт

Холбоотой мэдээ

Back to top button