Нийгмийн

Сүү бэлтгэн нийлүүлэгчдэд 3 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Монгол Улсын Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийн байдлаар нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 3 гаруй тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгожээ.

ДАРААХ ҮЙЛДВЭРТ СҮҮГЭЭ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИД УРАМШУУЛАЛД ХАМРАГДАНА

  1. Сүү ХК
  2. Витафит милк ХХК
  3. Монфрэш сүү ХХК
  4. Үлэмж органик ХХК
  5. Апу-Дэйри ХХК
  6. Милко ХХК
  7. Мон сүү ХХК
  8. Баяжуулагч одод ХХК

Сүү бэлтгэн нийлүүлэгчдэд тавигдах шаардлага

  • Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын дүнгээр баталгаажсан байх.
  • Мал эмнэлгийн нэгдсэн сан, татварын цахим системд бүртгэлтэй байх.
  • MNS 4228:2011 стандартад нийцсэн сүү бэлтгэх.
  • Сүүний үйлдвэртэй нэг жилийн турш бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ хийсэн байх.
  • Нийлүүлсэн түүхий сүүний төлбөрийн баримтыг цаг тухайд нь татварын цахим  цахим системд баталгаажуулах.

Үйлдвэрт тавигдах шаардлага

  • Үйл ажиллагааны дүгнэлттэй байх
  • Хяналтын хуудсаар дүгнэгдсэн байх
  • Шаардлагад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button