УЛС ТӨР

ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах эсэх хариугаа УИХ 24 цагийн дотор өгнө

19.00 ЦАГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЭВ

Шийдвэр албан байдлаар танилцуулагдаагүй ч ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заагдсан Ерөнхийлөгчид зөвхөн нэг удаа дэвшинэ гэдэг агуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулж өгөөгүй нь эс үйлдэхүйгээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Үүгээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ жилийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болгох хуулийн орчныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлтээр оруулж, түгжих ёстой гэсэн эцсийн дүгнэлт гараад байна.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ-аар 15 хоногийн дотор хэлэлцэнэ. Хүлээж аван хэлэлцэх эсэх хариугаа 24 цагийн дотор өгөх юм байна. УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл шийдвэр хүчин төгөлдөр болох юм.


18.00 ЦАГ: ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН ДУУСАЖ, ШИЙДВЭРЭЭ ТАНИЛЦУУЛАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

15.00 цагт Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй эхэлсэн ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан 17.30 цаг орчимд дууссан байна.

Тун удахгүй шийдвэрээ танилцуулж, мэдээлэл хийнэ гэж албаны хүмүүс мэдээлж буй.

16.00 ЦАГ: ХУРАЛДААН ЭХЛЭЭД НЭГ ЦАГ БОЛЖ БАЙНА

Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн үндэслэлтэй эсэхийг эцэслэн шийдэх ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан яг одоо болж байна. Хуралдаан шинэ бүрэлдэхүүнтэйгээр 15.00 цагт эхэлсэн.

Хуралдаанд анхлан мэдээлэл гаргасан иргэд болох Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна. Ерөнхий дүр зургаараа цэц Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны сонгуульд нэр дэвших эрхгүй гэж шийдвэрлэх болов уу гэж харагдаж байна.

14.00 ЦАГ: Ц.НАНЗАДДОРЖИЙН ОРОНД Ж.ЭРДЭНЭБУЛГАНЫГ ТОМИЛСНООР ХУРАЛДААН 15.00 ЦАГТ ТОВЛОГДОВ

14.00 цагийн орчимд Үндсэн хуулийн цэцийн тамгын газраас албан мэдээ ирж, түр хойшилсон Дунд суудлын хуралдаан 15.00 цагт товлогдсоныг зарлав. Ц.Нанзаддоржийн оронд ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулганыг томилжээ.

Бусад гишүүд хэвээр. Ж.Эрдэнэбулганы хувьд хуучин гишүүн Ш.Цогтоогийн оронд томилогдоод удаагүй байгаа нэгэн. Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь Ж.Эрдэнэбулганыг томилсон. Гэвч Д.Солонгыг мөн адил солилгүйгээр Дунд суудлыг хуралдуулсан нь эрх баригч талын нөлөөлөл оров уу гэх хардлагыг төрүүлж буй.

Тодруулбал, Ш.Цогтоог Ерөнхийлөгчийн талын хүн гэж ярьдаг байв. Харин Д.Солонго хэлэлцэж буй уг асуудлыг анх маргаан болгосноороо цэвэр Ерөнхийлөгчийн эсрэг чиглэлд ажиллагч нэгэн. Процессын хувьд Ц.Нанзаддорж өөрөө гарч, Ж.Эрдэнэбулганыг оруулж ирснээр бүрэлдэхүүний олонх нь Ерөнхийлөгчийн эсрэг “завь”-нд сууснаар Дунд суудал хуралдахаар болов.

09.30 ЦАГ: ХУРАЛДААН ХОЙШЛОВ

Дунд суудлын хуралдаан өнөөдрийн 09.30 цагт эхлэхээр товлогдсон байсан. Гэвч бүрэлдэхүүнд томилогдсон ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзанддорж хуралдаанд оролцохоос татгалзсан тул хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгчийн талын хүн гэж ярьдаг.

Үүгээр уг асуудлыг хэлэлцэх Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн ил болсон.

Тодруулбал: Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар томилогдсон байжээ. Харин Ц.Нанзаддорж хуралдаан болох өдөр гэнэт болих шийдвэр гаргаснаар гэнэтийн нөхцөл байдал үүсэв. Түүний оронд томилогдож хуралдах гишүүнийг тодорхой болготол хуралдааны тов зарлагдахгүй гэв.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Элбэгдорж,Сайханбилэг МАН-ын Бямбацогт гээд наадмын бөх үзэж байгаа юм шиг өндөлзөж байгаа даа. Энэ батлагдв#### АН нэгдэнэ. Зураг ил байх юм даа. АН нэгдэхгүй бол хүн дэвшихгүй ХҮҮК унаж мэднэ. МАН-ынхан буруутанаа олно.

  2. Хуулиа л хэрэгжүүлэх хэрэгтэй, Батлага хуулиас илүү эрхтэй гэж заагаагүй л бол шүү дээ, цэцийн хуульч гишүүдэд итгэж байгаа шүү

  3. Амар болж дээ энэ тэрний хүн гээд л бүр утгаа ####даж дээ. Иймэрхүү байх юм бол цэцээр яадаг байна

  4. МУ -ын Үндсэн хуулийн \ 1992 оны\ 31.7. “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн за####т байсан. Нэмэлт өөрчлөлтөөр энэ за####т хасагдсан. Одоогийн Ерөнхийлөгч улиран сонгогдохгүй гэдэг нь Үндсэн хуулиар ийнхүү бат####гаажсан. Одоо юун дээр маргаад байгаа юм бол. “Улируулан” гэдэг нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчөө л хэлж байгаа ш дээ.

  5. цэц гэгчийн шийдвэр гэгчийг хүлээж авб#### жанданшатар гэдэг эргүү авдарын хээ шиг амьтан чи занданшуулагдв#### таарна

  6. Хүрэлсүх даргаа та ингээд Ерөнхийлөгч болчлоо ш дээ, баяр хүргэе, одоо муу л####арын телевиз сайтуудыг бүгдийг нь хаа , манай намыг дандаа муулдаг пизакууд

  7. Өгзөг Одко олон жил тэжээлгэснийхээ хариуг өгдөг шиг өглөө.МАН-ыхаа өмнө гавьяа байгуулж чадлаа.Харин ард түмний өмнө нэг насаараа гута####гаж,доромжлуулах үйлээ хийлээ.Одоо Энхбаяр гэдэг шулам эмгэн шиг царайтай нөхөр МАХН-аа МАН-д худ####дах ажиллагаа амжилттай явагдаж байгаа тул Хүрэлсүх өрсөлдөгчгүй сонгогдох болно

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button