Нийгмийн

Жүжигчин Аня Тейлор-Жой 25 нас хүрчээ

“Queen’s Gambit” цувралын үзэгчид сайн мэдэх жүжигчин Аня Тейлор-Жой 25 нас хүрсэн байна. Тэрбээр “Netflix”-ын “Queen’s Gambit” цувралд Бет Хармоны дүрийг бүтээсэн билээ. Жүжигчин маань Алтан бөмбөрцөг, “Critics’ Choice Awards” кино наадмаас телевизийн кино, богино цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг авсан.

Тус цуврал гарснаас хойш АНУ-д шатар тоглох хүмүүсийн тоо ихэссэн билээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 23-ны өдөр “Queen’s Gambit” гарснаас хойш АНУ-д шатрын хөлөг болон нэмэлт хэрэгслүүдийн борлуулалт 215 хувиар нэмэгдсэн ажээ. Шатрын цаг, онооны самбарын борлуулалт тус тус 45, 300 хувиар ихэсчээ.

Сая сая хүн “Chess.com”, “Chess24”, “weChess”, “Internet Chess Club” гэх мэт сайтууд руу шатар тоглохоор бүртгүүлсэн аж. Тухайлбал “Chess.com” кино нээлтээ хийхээс өмнө, аравдугаар сарын 1-нээс 22-ны өдрийн хооронд өдөрт 6 мянган хүн шинээр элсдэг байсан бол 30 мянга болж нэмэгдсэн хэмээн мэдээлжээ. Мөн тэд сайтандаа Бет Хармоны бот үүсгэсэн байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button