ДЭЛХИЙ

Герман, Канад зэрэг улсууд цар тахлын дараах сэргэлтээ авч байна

Коронавируст халдварыг тогтоон барих үүднээс авч хэрэгжүүлсэн хөл хорионы арга хэмжээ дэлхийн улс орон бүрийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, ажилгүйдлийн түвшнийг нэмэгдүүлсэн. Харин 2021 оны хоёрдугаар улирал дундаа орсноор зарим орнууд цар тахлын дараах сэргэлтээ авч эхэлж байгаа талаар “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Тухайлбал ХБНГУ-д үйлдвэрлэдийн салбар зонхилдог тул ажилгүйдлийг түвшин төдийлөн өөрчлөгдөөгүй ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд 4.2 хувь болж буурна гэсэн тооцоолол байна.

Түүнчлэн Канад улсын хувьд энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд ажилгүйдлийн түвшин нь 6.7 хувь болж буурахаар байгаа аж. Энд цар тахлын улмаас 3 сая гаруй ажлын байр үгүй болсон ч тэдний 90 хувь нь эргэн сэргээд байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button