НИЙГЭМ

Хэнтий аймаг бөх, морины байгаа танан, “Зүрх мартахгүй” төслийг дэмжих санаачилга гаргажээ

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш хэрэгжүүлж байгаа билээ. Одоогоор эл төслийн хүрээнд 170 хүүхдэд мэс засал хийн, амьдрал бэлэглээд буй.

Төслийн хүрээнд Б.Болдсайхан эмч хөдөө орон нутгаар явж, зүрхний гажигтай хүүхдүүдийг үзлэгт хамруулсаар. Тэрбээр “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд “Хязгаараас чинад” багийнхантайгаа хамт Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат наадмын бөх, морины байгаа танан, танасан мөнгөөрөө “Зүрх мартахгүй” төслийг дэмжихээ илэрхийлжээ.

No description available.

Энэ талаар Б.Болдсайхан эмч “Идэрбат дарга “Энэ жил наадмаар бөх, моринд их мөнгө, бай, шагнал өгөхгүй. Оронд “Нутгийн зөвлөл”-тэйгөө яриад “Хязгаараас чинад...” багийн үзлэгээр яаралтай зүрхний хагалгаанд орох хүүхэдүүдэд туслахад зориулна” гэж санаачилга гаргалаа. Залуу үе өөрөөр сэтгэж байна” гэж цахим хуудсандаа нийтлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэнтийнхэн хүнлэг юм, бахархлаа

Zochin
Zochin

Zov shiid gargaj zasag darga n bayr hurgye

Холбоотой мэдээ

Back to top button