УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

3 хувийн хүүтэй зээлд нэг их наяд 313.8 тэрбум төгрөг олгоод байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 2021 оны 6 сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс 3512 аж ахуйн нэгж, 14273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7162 нь Улаанбаатарт 10623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2326 зээлдэгч, үүнээс 1378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл,

Мөн 5109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгоод байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өгч байгаа юм уу худлаа шоу юмуу материал өгөөд удлаа хөө

Холбоотой мэдээ

Back to top button