ЭРҮҮЛ МЭНД

Л.Баттөр: Вакцин иргэдийн амь насыг 88-100, халдвараас 80-90 хувь хамгаалж байна

ЭМЯ-наас шинэ коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13673 хүний сорьцыг шинжлэхэд 2395 халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Мөн дээр дурдсан хугацаанд 827 хүн эдгэсэн бол есөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Өнөөдрийг хүртэл нийт 58649 хүн эдгэсэн бол 389 нас баралт бүртгэгдээд буй билээ.

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэлэхдээ "ХӨСҮТ-ээс дөрвөн төрлийн вакцин тариулсан 900 хүнд түүвэр судалгаа хийлгэсэн. АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм тариулсан хүмүүсийг амь насны эрсдлээс 88-100 хувь хамгаалж байна. Халдвараас 80-90 хувь хамгаалж байна. Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-0.6 хувь нь халдвар авсан. 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн. Есөн хувь нь хүндэвтэр өвдсөн. Нэг хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн. Нас баралтын гол шалтгаанд суурь өвчин. Уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгаа” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ор үндэсгүй худал ярихаа болиорой. Вакцинаас болж амиа алдсан хүмүүс их байгаа гэсэн. Бүү даапаал.

Гутранги үзэлтэнд зориулав ккккк
Гутранги үзэлтэнд зориулав ккккк

Ковид 19 ийг аль болох их тарааж халдварлуулах сонирхолтой хэсэг хүмүүстйн явуулганд чи ганцаараа итгээд вакцин бүү хийлгээрэй. Тэгээд өөр дээрээ туршаад үз. Гоё ш дээ. Туршлагын туулай болох. Сайн юманд итгэхгүй, муу үгэнд итгэхдээ их сайн хүн юмаа. Гутранги доошоо унах үзэлтэн.

Холбоотой мэдээ

Back to top button