НИЙГЭМ
18.00 цагт УОК-оос мэдээлэл хийнэ

Өнөөдөр /2021.06.16/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим шийдвэрүүдийг гаргасан. Үүнд хоол үйлдвэрлэлийн салбарын ААН-үүдийг долоо хоног заалаар үйлчлэхгүй байх, амралтын газар, жуулчны баазуудыг долоо хоног хаах гэх мэт асуудлууд багтсан.
Энэ тэргүүтэй халдварын нөхцөл байдалтай холбоотой зарим шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нарийвчилж өгөхөөр УОК-оос орой 18.00 цагт мэдээлэл өгөхөөр болжээ. Мэдээллийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хийх юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.