Нийгмийн

Өчигдөр ослын улмаас зургаан хүн гэмтжээ

ХОНОГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

2021 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрөв гэмтэж, орон нутгийн замд хоёр хүн гэмтсэн. Тухайлбал:

Нийслэлд

-2021.06.16-ний өдрийн 08 цагийн орчим Баянзүрх дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

-2021.06.16-ний өдрийн 04 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч нь суудлын автомашинтай мөргөлдөж жолооч, зорчиж явсан хоёр зорчигчийн хамт гурван хүн гэмтсэн.

Орон нутагт

          2021.06.16-ний өдрийн 15:00 цагийн орчимд Баянхонгор аймагт 2 мотоцикл мөргөлдөж зорчиж явсан 1 хүн гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
  • Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
  • Зорчигч гэмтсэн-2

Орон нутагт:

  • Мотоциклтой хүн гэмтсэн-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 48, орон нутагт 25, улсын хэмжээнд нийт 73 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button