Орон сууцны үнэ өсөх хандлагатай байна
Дэлхийн зах зээлд барилгын түүхий эд, материалын үнэ өссөн. Түүнчлэн Цагаан хад дахь коронавирусийн тархалтаас шалтгаалан импортлогч БНХАУ- ын хил чангарч, тээвэрлэлт хүндэрсэн.
Манай улс барилга барихад түүхий эд болгож хэрэглэдэг төмрийн хүдрийг экспортод гаргадаг ч дотооддоо хангалттай арматур үйлдвэрлэдэггүй. Мөн дэлхий нийтээрээ хуванцар усны хоолой зэргийн хомсдолд орж эхэлсэн байна. Түүнчлэн Монголд тээвэрлэж ирэхийн тулд хилээр давж чадахгүй хугацаа алдаж байна.
Хөнгөн блокны үйлдвэрүүд хаагдахад хүрч байна. Учир нь уг материалын 80-90 хувийг бүрдүүлдэг түүхий эд болох шохойг импортоор оруулж ирдэг бөгөөд мөн л үнэ нэмэгдсэн аж.
Иймд барилга барихад голлон ашигладаг түүхий эд, материалууд өсөж, хил гаалиар ирэхэд саатаж, баригдах өртгөөсөө давж буйтай холбогдуулан орон сууц, барилгын үнэ өсөх хандлагатай байгаа юм.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.