УЛС ТӨР

П.Анужин: Хүүхдийн үдийн хоолыг хамгийн бага зардлаар төсөвлөнө гэдэг Монгол Улсын эмгэнэл

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Энэ оны есдүгээр сараас эхлэн сургуулийн хүүхдүүдэд шим тэжээлтэй, халуун хоол өгнө гэж амласан. Үүнийг УИХ баталж, ажлын хэсгийг би ахлан хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Иймээс, есдүгээр сараас эхлэн бага ангийн сурагчдад халуун хоол өгч, 2022 оноос эхлэн дунд, ахлах ангийнханд шатлалтайгаар өгч ажилахаар бэлдэж байгаа.

Энэ төслийг нэн яаралтайгаар шийдэж, төсөв, зардлын талаар УИХ-ын байнгын хорооны тогтоолд тусгаж хүсэлт явуулсан. Гэтэл энэ төслийн талаар УИХ-ын жилийн төлөвлөгөөнд нэг ч өгүүлбэр байхгүй байгаад харамсаж байна. Ирээдүй хойч болсон хүүхдүүдэд өгөх хоолны тухай байж болох хамгийн бага зардлаар төсөвлөнө гэдэг өнөөдөр Монгол улсын эмгэнэл” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Байж болох хамгийн бага зардлаар ц####инжаарай та нар !!! Та нарын тогтоосон 420000 ₮. Хийж байгаа ажилд чинь тохирох байхаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button