УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Нүхэн жорлонтой 800 гаруй сургуулийн ариун цэврийн асуудлыг шийднэ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлэхдээ “2022 онд улсын хэмжээнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барихад 83.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ хөдөөгийн сумд болон Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. Ганц жишээ хэлэхэд 300-гаас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна. Ер нь сум, нийслэлийн хороо бүрт 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгож зохион байгуулах чиглэлээр шийдэх бодлого барьж байгаа. Одоогоор нүхэн жорлонтой байгаа 800 гаруй сургуулийн ариун цэврийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд 670 гаруй сургуулийн гал тогооны нөхцөлийг сайжруулна,. Ийм боломж бий. Харин ирэх онд 5-9 дүгээр ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Сургууль соёл нь ажиллаагүй байгаа үеэд нь шийдэл дээ.Ийм тийм юм хийх гэж байна гээд ПОПУЛИЗМ хийгээд байхаар шуудхан шийдээд хийгээд явчихаачээ.Энх амг####ангийн хийхээсээ хээхэлзэх гэгчээр попорох нь их юм.Ийм байхад монгол яаж хөгжинө дөө

  2. Л.Энх-Амг####ан сайдын амг####анг айлтгая. Монгол хүүхдийг жинхэнэ монгол хүн болгоход боловсролын гол амин чух#### бодлого, эрхэм зорилго оршдогийг сайд та эрхбиш огоормоорсон доо. Сур####цах таатай орчин бүрдүүлэхэд жорлон, г#### тогоо хоёр үүрэгтэй нь үүрэгтэй л дээ. Гэхдээ та үүнээс илүү сург####т хүмүүжлийн ажлын философи, аргазүй аргад бодлогын чанартай хандв#### сайн байсан юм. Сайд болсноос хойших 3-4 сард танаас ийм зүйл хүлээгээд горьдлого тасарлаа. Гадаад дотоодын элдвийн гоё ганган нэртэй курсын хэлбэр хөөхөөс цааш гарч монголын боловсролыг өнөөгийнхөөс илүү зөв голдрилоор хөгжүүлэх санаа гаргаж тийм бодлого боловсруулах мэдлэг, сэтгэл зүтгэл танд ####га гэдэг нь баттай харагдлаа. Дүрс бичлэгийн аппарат, дуу цацруулагч хоёр дагаж хуурамч дүр эсгэхийг чинь олон харлаа. Одоо болоо. 100 жилийн түүхтэй монголын боловсролд гай бага тарьсан дээрээ мэддэг, чаддаг, сэтгэдэг, буурь суурьтай боловсролын зүтгэлтэнд сэнтийгээ тавьж өгөөд нөгөө их дадлагажсан гэж гайхуулаад байгаа Их Хурлаадаа буцв#### яасан юм бэ. Та ямар даарахын зовлон байх биш. Сайдын дээлээ тайлахад эрхэм гишүүний энэ бүрэн эрхийн хугацааны дээлийн чинь өнгө гундаагүй байгаа шүү дээ. Танд муу юм ер санасангүй. Гагц боловсролоо үл мэдэгч, эс сэтгэгч, бас зүтгэх итгэлгүй хүнээс эртхэн с####гаж авч аврахын учир үүнийг бичлээ.

  3. Тохилог нооль зөв. Гэхдээ орон нутгийг дэд бүтэц муутай, мэдлэгтэй гэх мэт нөхцлүүдийг сайн бодож байж ажлаа хийж бгаа байлгүй дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button