ТАНИЛЦ: “Токио-2020” олимпод зодоглох болзол хангасан 12 монгол жүдоч

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос Токиогийн олимпод оролцох жүдочдын чансааг албан ёсоор эцэслэн гаргалаа. Чансаагаараа Монголын 12 жүдоч Токиогийн дэвжээнд өрсөлдөх болзол хангав.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг

52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпын дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам

57 кг-д Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д. Сумьяа

63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч,

-78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Л.Өнөболд (Хэнийг нь оролцуулахаа халз барилдаанаар шийднэ)

66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү

73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар

81кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаей

90 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, армийн дэлхийн аварга Г.Алтанбагана

-100 кг ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар
+100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар жин тус бүртээ шилдэг 18-д чансаагаараа багтаж, олимпод зодоглох эрхээ өвөртөллөө.
Ингэснээр Монголын эрэгтэй долоо, эмэгтэй таван жүдоч олимпод оролцохоор болов. Мөн манай тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын хэнийг оролцуулахыг сонгох халз барилдаан энэ сарын 23-нд “Champions” бэлтгэлийн баазад болно. Тус барилдааны дараа “Токио-2020”-д оролцох Монголын жүдочдыг албан ёсоор зарлана.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
А жилт амжилт
Монголчууд Японы тэнгэрт төрийн дууллаа цуурайтуулаг ээ
Ираныг зайлуулаачэээ.
Бас сая дэлхиин аврагыг харж байханэээ манайхан муу бна оэээ. Сумъяаг болиулбал таарна.
үлбэгэр байхгүй бол Цогтоо юм дуулгах байх саяных шигээ байхгүйл байгаасайдаа
Naad gadaadiinhaa orond mongol ywuulaaje manaih bashuu uranaa 2 shig dairj barildaajee bariad zogsood baidag heden min barildaj chadahgui hylaagaad muu bsn shuu
73-д Одбаяр Цогтбаяр 2-г халз барилдуулмаар байна. Цогтоо хайнга барилдаантай их юм хүлээх хэрэггүй байх. Одбаяр харин юм дуулгана шүү
Цогтбаатар том тэмцээнд сүрдээд барилдаж чадахгүй. Аймхай юм байна лээ.
Энэ Ганхайч Мөнхцэцэг эрэгтэйчүүдийн 60 д сайхан шигшээд олигтой юм явуулаач дандаа л шалны алчуур бэлдэх юм
Alban yosoor zarlaagui shuu guys
Эмэгтэй баг Уранцэцэгээс өөр хүн явуулахгүй байвал дээр, хий очиж орон тоо бөглөж гадаадыханы даваа болж явахын хэрэг байхгүй. Уранцэцэг ч медаль авах найдвар багатай. Эрэгтэй баг Басхүү нэг медалруу дөхөж магадгүй. Бусад нь буюу Молей, Алтанбагана,Өнөболд гуравт азтай сугалаа таарвал медалруу дөхөж магадгүй. Хоёр Олимп, 4 дэлхий аваргад очоод хоёрын даваанд цэвэр даруулсан хожигддог уламжлалтай Цогтбаатар, Дүүрэнбаяр нар Япон очоогүй нь дээрдээ уг нь
Baskhvv Urantsetseg 2oos uur naidwar ogt haragdahgvi bnaa ????????????????
Саяны дэлхийн аваргад бол Сумьяагийн хувьд байдлйг харах зорилготой байсан байх ер манай тамирчид олимпийн эрхээ авцгаачихсан байсан судалгаанд орохыг хүсээгүй биз Олимпод амжилт гаргах нь илүү чухал байх ааХарин ч эрхээ авчихсан тамирчдаа явуулдаг буруу байх аа 2 р шигшээгээ явуулах хэрэгтэй байсан байх