СПОРТ

Сорил барилдаанд Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын ялсныг нь олимпод оролцуулна

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос Токиогийн олимпод оролцох жүдочдын чансааг өнөөдөр албан ёсоор эцэслэн гаргалаа. Монголын 12 жүдоч чансаагаараа Токиогийн дэвжээнд өрсөлдөх болзол хангасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл дээрх 12 жингээс эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, энэ жил ДАШТ-д оролцсон, 23  настай Л.Өнөболд нарын хооронд сорил барилдаан хийхээр болжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Улмаар хэн ялсныг нь эл жинд олимпод өрсөлдүүлнэ. Тэдний сорил барилдаан энэ сарын 23-нд “Champions” бэлтгэлийн баазад болно. Тус барилдааны дараа “Токио-2020”-д оролцох Монголын жүдочдыг албан ёсоор зарлана

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button