СПОРТ

1250 км туулахаар гүйж буй Б.Болдбаатар Загастайн давааг давжээ

“Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аян орон даяар өрнөж байгаа билээ. Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар энэ аяныг дэмжин, Говь-Алтай-Завхан-Архангай- Улаанбаатар чиглэлийн 1250 км замыг туулахаар төлөвлөжээ. Тэрбээр 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Жанчив баатарын талбайгаас замд гарсан байна.

Б.Болдбаатар энэ сарын 20-ны байдлаар Завхан аймгийн Загастайн даваагаар давж, нийт 360 км зам гүйн, Завхан аймгийн Тэлмэн сумыг өнгөрчээ.

ОУХМ Б.Болдбаатар нь өнгөрсөн жил Алтай хотоос Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж байсан. Энэ удаад нийт 1250 км замыг туулж долдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөсөн юм.

Б.Болдбаатартай өнгөрсөн жил хийсэн ярилцлагыг ЭНД дарж (https://eguur.mn/128631/) уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button